Батноров сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Батноров сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 1-р улиралд

2015-03-09

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан:
01 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар: 
1. Багийн ИНХ-ын дарга нарын 2014 онд хийсэн ажлын тайланг хэлэлцэж, үүрэг даалгавар өглөө.
2. Баян багийн малчин Ч.Очир, Ж.Хэнмэдэх нарыг төрийн дээд шагналд тодорхойлсныг дэмжиж аймгийн Засаг даргад уламжиллаа
02 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар: 
1. Эхчүүдийг “Алдарт эх”-ийн одонд тодорхойлох тухай
2. Сумын ИТХ-ын 12 дугаар хуралдааны тов зарлах, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг батлах тухай
3. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх сангийн зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай
03 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар: 
 1. Цэргийн албыг дүйцүүлэн хаах тухай 

2. Шагналд тодорхойлох тухай /Зам тээврийн 90 жилийн ойг тохиолдуулан ахмад тээвэрчин 5 хүнийг төрийн дээд шагнал Алтан гадас одонд тодорхойлсныг дэмжиж аймгийн Засаг даргад уламжиллаа/

3. Сум хөгжүүлэх сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай /сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай/

4. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах тухай

5. Батноров сумыг Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонд тодорхойлох тухай

 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%