Сумын ИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаанаар "Ресурс МинКом" ХХК-ийн хог хаягдлын газар хүссэн хүсэлтийг хэлэлцээд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд иргэдийн оролцоог хангасан байдал хангалтгүй гэж үзэж иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг хийсний дараа уг асуудлыг хэлэлцэхээр хуралдааныг нээлттэй орхихоор шийдвэрлэсэн.
03 дугаар сарын 09-ний өдөр энэ асуудлыг дахин хэлэлцээд үйлдвэрийн цаашдын үйл ажиллагааг дэмжих, иргэдийн дунд байгаа үл ойлголцлыг тайлах нь зүйтэй гэж үзэж "Ресурс МинКом" ХХК-ийн захирал Б.А.Гиллерийг өөрийн биеэр хүрэлцэн ирэх саналыг хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.