Мужийн удирдлагууд Батноров суманд айлчлав.
Оросын Холбоот Улсын Өвөр байгалийн хязгаар муж Буриад улсын Могойтын районы дарга Жаргал, Чита мужийн газар тариалан, судалгаа шинжилгээний газрын дарга Төмөр, Цагаан чулуут хамтралын дарга Батаа нар Батноров суманд албан ёсны урилгаар айлчлан ирж сум орон нутагтай танилцаж, хамтран ажиллах талаар санал бодлоо солилцлоо.