Сумын ИТХ-ын ээлжит 15 дугаар хуралдаан 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр сумын Иргэний танхимд хуралдлаа. Уг хуралдаанаар Батноров сум, Бэрх хотын 2014 оны төсвийн гүйцэтгэл, 2015 оны төсвийн тодотгол батлах тухай, сумын Эдийн засаг нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай, сумын Эдийн засаг нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай, Батноров сум, Бэрх хотын 2016 оны төсвийг батлах тухай зэрэг нэн чухал цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ. Хуралдаанаас сумын Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг 86.2 хувь буюу “Хангалттай сайн” гэж дүгнэсэн байна.